Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Хүний дулаан мэдрэхүйг шинэ түвшинд судалсан эрдэмтэд НОБЕЛИЙН ШАГНАЛ хүртлээ


Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт Нобелийн хороо тухайн жилийнхээ шагналтнуудыг тодруулдаг уламжлалтай. Даваа гарагт /2021.10.04/ анагаах ухааны салбарын шилдгүүд шалгарлаа. 

Хүний бие дулааныг хэрхэн мэдэрч, гадаад орчинтой хүрэлцэж, хариу үйлдэл үзүүлдэг болохыг шинэ түвшинд судалж, анагаах ухааны салбарт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан АНУ-ын Калифорнийн Их сургуулийн эрдэмтэн Дэвид Юлиус, Калифорнийн Ла Жолла дахь Скриппсийн судалгааны эрдэмтэн Ардем Патапутиан нар Нобелийн шагналтан боллоо. Ийнхүү тэд 1895 онд таалал төгссөн Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн нэрэмжит 10 сая швед кроныг хуваан хүртэх юм. 

Халуун ногоо амтлах, нарны илчинд ээх, зөөлөн тэврэлт мэдрэх гэхчлэн хүний бие гадаад орчноос хэрхэн дулаан, хүйтэн, даралтыг мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг болохыг тэд судалсан бөгөөд архаг өвдөлт болон төрөл бүрийн хүнд өвчлөлийг эмчлэхэд томоохон ахиц үзүүлэх анагаах ухааны өндөр ач холбогдолтой судалгаа юм. 


Эх сурвалж: Nobelprize.org

Хамгийн их уншилттай
1
2021.09.24
"Squid Game" кинотой холбоотой хамгийн хөгжилтэй 16 пост
2
2021.09.28
"Squid Game" киноны жүжигчин И Жон-жэгийн тухай 14 сонирхолтой баримт
3
2021.09.28
Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
20 цагийн өмнө
UB LIFE-ийн түүхүүд: Тиндерийн болзооны тухай хөгжилтэй, гунигтай 9 дурсамж
3
20 цагийн өмнө
Тусгай хэрэгцээт сургалтын хөтөлбөрт ашиглах монгол хэлтэй анхны цахим брайл төхөөрөмжи...
санал болгох
1
16 цагийн өмнө
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Сонгууль, Эрээний боомт, Юнител
2
19 цагийн өмнө
UB.LIFE-ийн туршилт: Яг одоо хэдэн төгрөг зээлж чадах вэ?
3
Өчигдөр
Муур эзэнтэйгээ "эх үрийн холбоогоор" ээнэгшин дасдагийг судалгаагаар тогтоожээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.